Хятадын Макао захиргааны тусгай бүс нутаг мөрийтэй тоглоомын бизнесийн ашгийн хэр хэмжээгээр нэг ёсны дээд амжилт  тогтоожээ. 2010 онд казино 23 тэрбум 500 сая доллар олсон байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 50 хувиар давсан. Макаод мөрийтэй тоглоомын бизнес бүс нутгийн төсвийн орлогын бараг тэн хагасыг хангаж байна.  Урьд португалийн колони байсан Макаог одоо Хятадад шилжүүлсэн боловч өөрийн валют, хууль тогтоомжтой хэвээр байна. Макаогийн мөрийтэй тоглоомын үйлдвэр дэлхийд хамгийн томд орж, эргэлт ашигаараа Лас-Вегасээс давжээ.