Олон улсын сансрын станцын хөтөлбөрийн дагуу «Союз ТМА» жолоодлогот хөлөг, «Прогресс М» ачаа тээврийн зургаан хөлөг Байконур сансрын хөлгийн буудлаас хөөрөх юм. Түүнээс гадна «Глонасс-М» хиймэл дагуул, «Экспресс-АМ4» алсын холбоо харилцааны  сансрын багаж болон оросын  цэргийн хиймэл дагуулуудыг  хөөргөхөөр төлөвлөжээ. 2010 онд Орос улсаас сансар эзэмших 31 пуужин хөөргөсөн байна.