Ерөнхийлөгч Дмитрий Медведев төрийн албан хаагчдын тоо хэмжээг 2013 оныг дуустал 20 хувиар багасгах тухай зарлигт гарын үсэг зурсан тухай Кремлийн хэвлэлийн албанаас өнөөдөр мэдээллээ. Боловсон хүчийг 2011, 2012 онд 5, 2013 онд 10 хувиар шат шатаар цомхтгох юм. Тэгснээр бий болох төсвийн хөрөнгийн тэн хагасыг төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд  чиглүүлнэ.