Өнгөрсөн он Афганистаны аюулгүй байдалд туслах олон улсын хүчний хувьд олон талаар шийдвэрлэгч жил болсон юм. Томоохон ажиллагаа удаа дараа явуулсан эвслийн цэрэг эндээс гарч явахад бэлдэж байна. НАТО-гийн ивээл дор ажиллагаа явуулж буй зэвсэгт хүчийг тус орноос 2011 оны 7-р сард аажмаар гаргаж эхлэхээр төлөвлөжээ.Мэдээжээр бүрмөсөн гаргах тухай хэн ч яриагүй. Энэ үйл явц олон жил үргэлжлэнэ.  2014 он гэхэд Афганистаны эрх баригчид  улс орныхоо байдлыг хяналтдаа авах учир гаднын тусламжийг аль болохоор багасгана хэмээн үзжээ. Ийм үр дүнд хүрэх яагаа ч үгүйг өнгөрсөн жил харуулсан.  НАТО-гийн эвслийн цэрэг 2010 онд Талибан хөдөлгөөнтэй идэвхтэй тэмцэв. Гэвч удахгүй тэднийг ялна гэхэд эртдэнэ. Түүнээс гадна  ерөнхийлөгч Карзай 2009 оны сонгуулийн дүнгээр хууль ёсоор сонгодсон ч дотоодын өөр асуудлуудыг ч шийдвэрлээгүй байна. Түүнийг америкийн талыг баримтлагч хэмээн үзэх үндэс алга.  Афганистанд парламентын сонгууль бас болсон. Сонгууль соёл иргэншилт стандартад нийцэхгүй байсан ч сонгууль болсон гэж үзсэн юм. Тэгснээр төвийн засаг захиргаа бэхжсэн нь тодорхой.  Гэвч Карзайн армийн байлдааны чадвар муу, цагдан сэргийлэх хүч сулхан байна. Мөн төрийн байгууллагын дотор авилгал гаарсан. Афганистаны үндэсний өвөрмец байдлаас болж орон нутгийн олонхи удирдагч Кабулаас тусдаа байгаагаа харуулахыг оролдож байна. Дэлхийн хамтын нийгэмлэг Афганистаны байдлыг хэвийн болгохын тулд 2010 онд багагүй хүчин чармайлт гаргав. Олон улсын  бага хурлыг хоёр удаа  зарлан  хуралдуулав. Эхлээд Лондонд 1-р сард дараа нь Кабулд өнгөрсөн зун хуралдсан билээ. Эдгээр бага хурлаар  Афганистаны эдийн засгийг сэргээх хамгийн гол нь мансууруулах бодисын үйлдвэрлэлээс ангижрах асуудлыг хэлэлцэв. Афганистаны гадаадаа тавьсан өрийг багасгасан. Зөвхөн Орос улс 12 тэрбум гаруй өрийг нь хүчингүй болгов. Орос афганистаны асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн оролцож байгааг дорно дахиныг судлагч Игорь Сотников ОДХ радиод мэдээлээд: «Орос афганистаны асуудлыг шийвэрлэхэд идэвхтэй оролцож, янз бүрийн сэдэвт бага хурлыг санал болгож,  Карзайн засгийн газарт дэмжлэг үзүүлж байна. Тухайлбал афганистаны цагдан сэргийлэх хүч болон  армийг бэхжүүлэхээр цэргийн зөвлөхүүдээ явуулахыг санаачилсан. Тэгэхдээ өрнөдийн орнууд юуны түрүүнд АНУ Москвагаас цэргийн хүчийг тийшээ явуулахыг хичээж байсан ч Орос Афганистанд юуны түрүүнд улс төрийн тусламж үзүүлж байна гэв. Мансууруулах бодисын үйлдвэрлэлтэй хийх тэмцэл Афганистанд тулгарсан гол асуудлын нэг боллоо. Дэлхийн хамтын нийгэмлэг тус орноос мансууруулах бодис гаргах замыг хаахыг эрмэлзэж байгаа боловч нийтийн стратеги алга. Орос намуу цэцгийн тариалангийн талбайг устгахыг шаардаж байхад, АНУ цэргийн ажиллагааныхаа явцад эдгээр талбайг хамгаалаад байна.  Афганистаны тариачид байнгын цалингүй болно хэмээн тэд үзсэн. Оросын ба америкийн тусгай албад  өнгөрсөн онд хамтын хүчээр мансууруулах бодисын лабораториудыг устгасан ч асуудлыг шийдвэрлэх яагаа ч  үгүй. Ийм нөхцөлд америкийн цэргийг гаргаж, байдлыг афганистаны эрх баригчдын хяналтад шилжүүлэх үйл явц олон жил үргэлжилж сунжрах бололтой. Талибаны эсэргүүцлийг  мохоож чадсангүй.  Хар тамхины тариалангийн талбайн  хэмжээ багасахгүй байна. Эвслийн цэргийн гарз хохирол өсөн нэмэгдсээр байна. Зөвхөн энэ онд эвслийн 700 гаруй цэргийн албан хаагч амь үрэгджээ. Иймээс Афганистаны асуудал  дэлхийн хамтын нийгэмлэгийг хойшид ч нэлээд  удаан түгшүүлсээр байх болно.