Оросын ШУ-ныг үндэслэн байгуулагч Михаил Ломоносовын мэндэлсний 300 жилийн ойг энэ 2011 онд тэмдэглэх юм. Урам зоригтон 3 хүн энэхүү ойг өр бусаар тэмдэглэхээр шийджээ. Тэд одоогоос бараг 300 жилийн тэртээ  Архангельскаас  Москвад  сурахаар эрдэмтний явж туулсан ипх замаар явжээ. Суут Ломоносовын уран чадвар ШУ, урлагийн маш олон салбарт илэрсэн юм. Эдгээр нь физик, хими, одон орны судлал, газар зүй, төмөрлөгийн үйлдвэр, геологи,  утга зохиол, түүх , уран зураг зэрэг салбар билээ. Эрдэмтний илчийн молекул-кинетикийн онол материйн бүтцийн тухай өнөөгийн төсөөллийн үндэс болсон. Сугар гараг орчмын агаар мандлыг нээсэн нь тэр үед ухаанд багтамгүй гэмээр үйл явдал болсон аж.  Чухамхүү Ломоносов оросын анхны их сургууль-Москвагийн УИС-ийг үндэслэн байгуулж, эх орныхоо гэгээрлийн хөгжилд үнэлж барашгүй хувь нэмэр оруулсан юм.     Тариачдын гэр бүлд төрсөн ипхппх  хичээнгүйлэн ажиллаж, танин мэдэхийг их сонирхосны ачаар ийм өндөр түвшинд хүрчээ. Сохор зоос ч үгүй 19 настай залуу Славян-грек-латин академид элсэхээр Архангельскаас 1730 оны өвөл Москва орохоор явган явсан билээ.      «Загасны хөсөг» төсөлд нэгдэгсэд их эрдэмтний  явсан замаар явхаар шийдэв. Залуу Ломоносов,  барьсан загасаа Москвад хүргэх загасчидтай хамт явжээ. Түүхэн үйл явдлыг хоёр залуу давтаж, нэрд гарсан эрдэмтний үүргийг ээлжлэн гүйцэтгэж байна гэж төслийн зохицуулагч Вадим Михайлов тайлбарлан хэлээд: « Хоёр залуу  их эрдэмтний  буухиаг залгамжлаж тус тусдаа барагцаалбал 600 км замыг туулав.  Михаил Ломоносов  замынхаа талыг явган явж,  нөгөө талыг загас ачсан  чаргаар туулсан юм». Мэдээжээр тэр үед морь хөллөсөн чарга байхгүй байсан. Ломоносовыг бодоход эдгээр хоёр залуу  одоо үгүй болсон москвагийн хуучин замаар биш Архангельск, Вологда, Ярославль зэрэг гурван мужийг дамжиж  гарсан орчин цагийн М8 замаар явжээ.  Телевизийн операторч суусан машин тэднийг дагалдан явсан бөгөөд  залуучуудын хөдөлгөөний явцыг навигацийн тусгай багажийн тусламжтайгаар  компьютерийн дэлгэцнээ ажигласан. Түүнээс гадна  явган хүмүүсийн  дэглэм  300 жилийн тэртээ Ломоносовын явснаас илүү  зөөлөн байсан хийгээд хүн бүр өдөр дутмын зайныхаа  тэн хагасыг туулсан  гэж төслийн зохицуулагч хэлээд: «Өглөөний 8 цагт анхны  залуу замдаа гарч 30 км зайг туулж байлаа. 2 дахь нь  замын өөр хэсгийг  туулсаны дараа эд хогшилоо ачиж замын төгсгөлд очиж байсан. Тэнд хоноод цааш явлаа. үүхиа ёс төдий болсон гэв». Тэгээд «Загасны хөсөг» төсөлд нэгдэгсэд 1200 гаруй км замыг давж, гурван долоо хоногийн дараа аялалаа Москва хотын төвд дуусгав.  Аялагчид замд нь таарсан  хот тосгоны сурагчидтай уулзаж, өөрийн төсөл болон Ломоносовын тухай өгүүлжээ. Үл мэдэх зүйлийг ч хүүхдүүдэд сонирхуулахыг хичээсэн. Жишээ нь эрдэмтний гарын үсэг зурсан баримт бичгийн хуулбарыг сурагчдад үзүүлсэн байна. Шведийн вангийн академиас түүнийг «Загасны хөсөг» арга хэмжээнд оролцогчдод ирүүлжээ. Михаил Ломоносов 1760 онд  тус академийн хүндэт  гишүүн болсон аж». Тэрээр аугаа их соён гэгээрүүлэгч байсан. Иймээс манай төсөл  гэгээрүүлэх, манай нутгийн алдартай хүнийн талаар өгүүлэх зорилгтой  юм. Учир нь 2011 он бидний хувьд Ломоносовын жил болно» гэж Архангельск  гаралтай Вадим Михайлов онцлон тэмдэглэлээ.