Оросын хүн ам өнгөрсөн зун улс орныг нэрвэсэн  урьд үзэгдээгүй халуун мөн ойн түймрийг 2010 оны хамгийн аюултай гамшиг хэмээн үзэж байна. Энэ гамшгийн хор уршиг нэлээд удаан мэдрэгднэ гэж олонхи нь үзэж байна. Өнгөрсөн зуны 7-8-р сарын халууныг Оросын европын хэсгийн оршин суугчид нэлээд удаан санаж байх болно гэж Оросын ШУА-ийн цаг уурын эрдэм шинжилгээний зөвлөлийн дарга Георгий Голицын үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Температурыг бүртгэж ирсэн үед барагцаалбал 200 жилд үзэгдээгүй халуун болсон. Хүчирхэг эсрэг циклон  55 өдөр зайлахгүй тогтонги  байв. Энэ зуур бороо бараг орсонгүй. Тухайлбал Москва болон түүний орчимд  шиврээ бороо хоёрхон удаа орсон. Иймээс манай орны европын хэсэгт газар хуурайшиж,  гал түймэр гарсан гэлээ». Ган гачиг хөдөө аж ахуйд нэлээд их хохирол учруулав. Ялангуяа үр тарианы ургацад хүчтэй цохилт өгсөнийг Оросын ШУА-ийн эдийн засгийн хүрээлэнгийн шинжээч Борис Фрумкин тэмдэглээд: «Цасгүй хүйтэн өвөл газрын хөрсөнд чийг ус нөөцлөх болон өвөлжилт тариа ургахад зохисгүй нөлөөлсөн. Аймшигт ган гачиг үр тариаг сөнөөв. Цаг уурын түн зохисгүй нөхцлөөс болж Оросын хөдөө аж ахуйн хохирол үндэсний  нийт бүтээгдэүүний 9-10 хувийг эзлэж, үр тарианы үйлдвэрлэл 38 хувиар багасав. Иймээс Оросын буурсан дотоодын ч гадаадын ч зах зээлд хүндрэсэн гэлээ. Орос улс өөрийн хэрэгцээг хангахын тулд үр тарианы экспортыг ирэх оны дунд үе хүртэл арга буюу хориглов. Мөн арга хэмжээ авсан ч улс оронд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ нэмэгдлээ. Энэ нь юуны түрүүнд жирийн худалдан авагчдыг хохироов. Харин хүмүүс тэртэй тэргүй гамшигт байдалд орсон. Тухайлсан Оросын зөвхөн төвийн бүст 3500 байшин шатав. Олон мянган хүн хэдхэн минутын дотор эд хогшилоо алдаж орох оронгүй болсон. Төрөөс тэр даруй тусламж үзүүллээ.  Гал түймрийн хор уршгийг арилгах бүх ажил 11-р сарын нэгэн гэхэд дуусав. Орон сууцтай болохыг хүсэгсэд шинэ байранд оров.  Бусад нь алдсан байраа  мөнгөөр нөхөж авсан.  Гэсэн ч тэдний хэрэгцээ үүгээр хязгаарлагдахгүй байна. Орон сууц нь шатсан буюу ойн,  түймрийн  утаа нэлээд удаан сарнихгүй байсан бус  нутгийн оршин суугчдад эмнэлгийн тусламж хяналт шаардагдаж байна гэж Оросын анагаах ухааны академийн академич, Улсын Думын эрүүл мэндийн хорооны дэд дарга Сергей Колесников хэлээд: « Хүлрийн түймрийн  үеэр канцероген, диоксид бодис хүний эд эрхтэнд хадгалагдаж үлдсэн. Тэд макрофаг хэмээх эсэд нэвтрэвэл хүний организмд үүрд үлдэх болно гэв. Гэвч хүн амын үлэмж  хэсэг нь ийм өвчнөөр өвчлөхгүй. Дийлэнх олонхи  хүмүүсийн эрүүл мэнд намар бороо орсноор хэвийн болсон. Гэвч 2010 оны маш халуун зун оросын хүн амын сэтгэлд хоногшин үлдсэн юм.