Японд өнөөдөр 4,8 баллын хүчтэй газар хөдлөлт болов. Эвдрэл, сүрлийн тухай мэдээлээгүй байна. Үндэсний цаг уурын газрын мэдээлснээр далайн хүчтэй давалгаа үүсэх аюул алга. Газар хөдлөлтийн голомт Японы тэнгист Ниигата муж улсаас холгүй 10 км гүнд байв. Мураками хотын оршин суугчид нэлээд хүчтэй газар дорхи түлхэцийг мэдээлээ. Японы олтриг  тектоникийн дөрвөн хавтангын уулзварт оршиж байгаа учраас жилд дэлхийд болдог   зургаа ба түүнээс илүү их баллын газар дорхи түлхэцийн 20 хувь нь түүнд ногдож байна.