Владимир Чагин Аргентинд болж байгаа «Дакар-2011» авто уралдаанд өнөөдөр «КАМАЗ»-аар түрүүллээ. Тэрээр уралдааны замыг  2 цаг 44 минут 22 секундэд туулав. Багийн гишүүн Фирдаус Кабиров, Эдуард Николаев нар  гурав, дөрөвдүгээр байр тус тус  эзлэв. Оросын бас нэг баг Ильгизар Мардеев одоогоор 12-р байр эзлэж байна. «Татра» машин жолоодсон чехийн Але Лопре манай түрүүлэгч багаас 4 минут 41 секундээр хоцорч хоёрт орж байна. Францын Сириль Депре мотоцикл, испанийн Карлос Сайнс автомашины зэрэглэлээр одоогоор тус тус түрүүлж байна. «Дакар» уралдаанд 10 удаа түрүүлсэн оросын «КАМАЗ-Мастер» багийн гишүүд Буэнэс –Айрест 2009, 2010 онуудад тэргуун байр эзлэсэн билээ.