Оросын «Магадан» мөс хагалагч онгоц Охотск тэнгисийн Сахалин буланд мөсөнд хавчигдсан гурван хөлөг онгоцруу явлаа. «Хамтын нөхөрлөл» хөвөгч бааз, «Профессор Кизеветтер» эрдэм шинжилгээний онгоц,  «Найдварын эрэг» ачаа тээврийн хөлөг онгоцнуудад хүрэхэд 3-3,5 бээр үлдээд байна. Гэвч тэнд мөсөн бараг хоёр метр зузаан байна. «Магадан» онгоц ч хагалаж чадахгүй бололтой.  Өнгөрсөн оны 12-р сарын 30-аас хойш мөсөнд хавчигдсан хэвээр байгаа хөлөг онгоцууд 400 гаруй хүнтэй.  Тэдний амь  насанд аюул учрахгүй.  Алс Дорнодын хөлөг онгоцны газрын хамгийн том мөс хагалагч онгоцны нэг «Адмирал Макаров» «Магадан» мөс хагалагч онгоцонд туслана. Энэ  онгоц Сахалин буланд маргааш хүрэх ёстой