Орост нефтийн үйлдвэрлэл 2010 онд  хамгийн дээд хэмжээнд хүрч. Хоногт 10 сая баррелиас давсан гэж «Блумберг» мэдээллийн агентлаг статистикийн албан ёсны тоо баримтуудыг үндэслэн өнөөдөр мэдээллээ.  Орос улс нефтийн олборлолтын  хэмжээгээр дэлхийд тэргүүлэх байр сууриа өнгөрсөн онд хэвээр хадгалжээ. Үүний хамт Орост 2010 онд байгалийн хийн олборлолт өнгөрсөн оныхтой харьцуулахад 650 тэрбум шоо метр хүртэл өсөн нэмэгдсэн байна. Орос байгалийн хийн олборлолтын  хэмжээгээрээ дэлхийд тэргүүлсээр байна