Москва орчмын арваад хот тосгон цахилгаан хангамжгүй болов. Өчигдөр мужийн засаг даргын шийдвэрээр 4 хот, 18 районд онц байдал тогтоожээ. Эрчим хүчний яамны мэдээлснээр нийслэл орчмын бүс нутгийн трансформаторын дэд станцуудын 10 хувь нь урьдын адил ажиллахгүй байна. Нэмэлт бригадууд түүний дотор Оросын бусад бүс нутгийн засварчид Москва орчимд засварын ажил хийж байна. Тверь мужийн цахилгаан хангамжийн байдал хүнд түвэгтэй хэвээр байна. Мужийн 300 хот тосгоны цахилгаан хангамж тасалджээ.