Гэвч энэ нь эдийн засгийн ээлжит хямрал  2013-2014 онд ахин гарахын өмнөх тайван үе билээ. Оросын нэрт  зурхайч Павел Глоба ийнхүү таамагласан байна. Өнгөрсөн онтой холбоотой таамагнал нь 75-80 хувь биелсэн. Зун үрьд үзэгдээгүй халуун болж, Гаитид хүчтэй газар  хөдлөж, нисэх оногоцны аюултай сүйрж болов. Харамсалтай нь Смоленск орчимд тийм осол болж, Польшийн ерөнхийлөгч олон нэрд гарсан улс төрчид амь үрэгдэв. Шинэ онд сэтгэл тайван байж болно гэж зурхайч  батлан илэрхийлээд: «2011 онд сүйрэл, аймшигт донсолгоо, техникийн үүдэлтэй хүнд осол тэр тусмаа дайн болохгүй. Аюулгүй байдлын нэг ёсны арал бий болно. Гэвч Дундад, Дорнод магадгүй Каспий хавьд Иран орчимд  цэргийн мөргөлдөөн болж магадгүй гэв».  Энэ оны аюултай үе нь Нарны удаа дараагийн хиртэлгтэй холбоотой. 6-р сард ийм үзэгдэл  олон удаа гарч, байдал онцгой болно. Иймээс 6-р сард  болгоомжилж, алс хол явалгүй, шинэ төслийг хэрэгжүүлж эхлэлгүй, том  гэрээ хэлэлцээр байгуулахаас болгоомжлох хэрэгтэй гэж Павел Глоба үзэж байна. 2011 оны сүүлчийн Нар хиртэлт 12-р сарын 10-нд, өөрөөр хэлвэл Нобелийн шагнал гардуулах өдөр болох учраас, мөн шагнал гардуулахтай холбогдон маргаан үүсч болзошгүй  гэж Павел Глоба үзэж байна. Ер нь туулай жил гэр бүлтэй буюу дөнгөж гэрлэсэн залу хосуудад тааламжтай  жил болно. Уламжлал ёсоор энэ жил төрсөн хүүхэдэд  сайн байна  гэж Павел Глоба хэлээд: «Тухайн үед Бразилид 60 гарсан эмэгтэй  чухам туулай жил зургаан  хүүхэд  төрүүлжээ. Энэ он эмэгтэй хүний хувьд гэрлэх, хүүхэд төрүүлэхэд нь тааламжтай. Эхнэр хүүхэдтэй хүмүүс аз нь товойж албан тушаал ахих юм. Ганц бие буюу салсан, хүүхэдгүй эмэгтэйчүүдэд энэ он таагүй болно гэлээ». Персийн хуанлид энэ 2011 он шаазгай шувууны жил юм. Шаазгайг цуу яриа, хов жив  тараах дуртай гэдэг. Иймээс энэ он  мэдээлэлтэй холбоотой хүмүүс, ялангуяа сэтгүүлчдэд таатай болно гэж Павел Глоба таамаглаад: « Викиликс сайтыг үндэслэн байгуулагч Жулиан Ассанжий тойрсон шуугиан маргаан цаашид үргэлжилэнэ. Тэрээр чухам 2011 онд илүү их нэртэй болно. Ассанж амь нас нь Нар хиртэх үеэр эцэсэлэхгүй  бол их ирээдүйтэй хүн. Учир нь тэрээр зуны 6-р сарын 13-нд төржээ. Зуны нар хиртэлт л цаг хугацааны хувьд түүний төрсөн өдөртэй давхцаж байна. Ийм хүн идэвхжилээ намжаавал зохино гэв». Оросын нэрт зурхайчын хэлснээр, Бар жил өөрөөр хэлвэл өнгөрсөн 2010 онд амжилттай байсан хүмүүсийн төлөв  чэнэ онд гайхалтай  сайхан болно.