Дэлхийн орон  орны  удирдагчид Шинэ жилийн баярын мэндчилгээхүргэхдээ  энэ онд амьдрал сайн тийш өөрчлөгдөнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Хүүхдийн төлөө бүхнийг хийхийг Оросын ерөнхийлөгч уриалав. Дмитрий Медведевийн хэлснээр  хүүхдүүд аюулгүй сайн сайхан аз жаргалтай оронд амьдрахын төлөө зүтгэх хэрэгтэй. Еврогийн байр суурийг хадгалах нь, Германы канцлер Ангела Меркелийн хувьд гол сэдэв хэвээр байна. Германы оршин суугчид өөрийн маркад буцах тухай шинэ жилийн өмнө ярьцгааж эхлэснийг харгалзан үзвэл энэ уриа шинэ агуулгатай болж байна. Францыг еврогийн бүсээс гаргахад хүргэхгүй гэж Николя Саркози мэдэгдээд еврог дэмжлээ. Их Британы ерөнхий сайд Дэвид Кэмерон  Шинэ жилийн  мэндчилгээ дэвшүүлэхдээ лалын хэт даврагч үзэлтэй улам бүр хүчтэй тэмцэхийг  уриалав. Британы Хатан хааны  иргэддээ хандан гаргасан уриалга, гэр бүлийнхэд хандсан мэт санагдана. 11 Елизавета чулуун зэвсгийн зууны эмээ болох гээгүй гэж хэлээд, ахмад үеийнхэн, ба өөр арьстан, өөр шашин шүтлэгтэй  хүмүүсийг хүндэтгэхийг уриаллаа. Данийн хатан хаан Маргарет ч, нийгмийн эв нэгдэл нягтралын талаар өгүүлээд, түүхийн гүн гүнзгий үндэс язгуурт эв нэгдэл, хямралыг давахад нь данийн хүн амд тусласныг тэмдэглэв. Эстоны ерөнхийлэгч Хендрик Ильвес  мөн ийм санал бодлыг үргэлжлүүлээд сурах, туслахыг бүгдэд уриалжээ. Эхлээд хүнд байдлаас гарч бүхнийг бүр эхнээс нь хийж бүтээх хэрэгтэй гэж тэрээр хэллээ. 1-р сарын нэгнээс Эстонид евро нэвтэрснийг дашрамд дурдая. Польшийн ерөнхийлөгч Бронислав Коморовски хямралын сургамжийг хөндөж ярив. Тэрээр уриалгадаа улс төрийн асуудлыг ч хөндсэн байна. Польшийн ерөнхийлөгч Белоруссын ардчилсан сөрөг хүчинтэй эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлээд, тэднийг залхаан цээрлүүлэх ажиллагааг зогсоохыг уриалжээ. Тэгвэл Белоруссын удирдагч ч сөрөг хүчний талаар өгүүлсэн байна. Лукашенко дийлэнх олонхид мэндчилгээ хүргээд бусдад хандан хэлэтэй: «Манай цөөнхэд бас баярын мэнд хүргэе. Та нар өөрийн үзэл санаа болон дэлхийн дэг журам, ба манай орны хөгжлийн талаар өөрийн гэсэн ойлголттой байна. Та бүхэн тэгэх эрхтэй. Энэ эрхийг хэн ч үгүйсгэж  чадахгүй. Та нарын зүрх сэтгэлд нөлөөлэх замыг бид эрэх ёстой  гэлээ». Шинэ онд амжиргааг  сайжруулах замаар чухал алхам хийнэ гэж Украины ерөнхийлөгч Виктор Янукович амлаад: «Юу гэвэл манай орны шудрага ажилласаг хэн бүхэн зүй ёсоор амьдрах ёстой. Хүүхдүүдийн бага нас жаргалтай, ирээдүйн нь баяр баясгалантай  байх ёстой. Эцэг эх маань  өндөр насаа өөрсдийг нь хүндэтгэсэн  элэгсэг дотно, чинээлэг нөхцөлд өнгрөөх ёстой  гэв». Кот-д; Ивуарын хоёр ерөнхийлөгч, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсэн Алассан Аутара, өнөөгийн төрийн тэргүүн Лоран Гбагбо  нар хүн амдаа нэгэн зэрэг мэнд хүргэв. Аутар огцрох хүсэлт Гбагбод тавьжээ. Харин тэрбээр мөн хүсэлтийг биелүүлэхээс татгалзав. Японы ерөнхий сайдын уриалгад эдийн засгийн асуудал зонхилов. Наото Кан Номхон далай дамнасан түншлэл гэгчид, нэгдэхийн төлөө байгаагаа тэмдэглээд, 2011 он Японыг бусад ертөнцэд нээх шинэ эрин болно гэжээ.  Умард Солонгосын эрх баригчид Сеултэй яриа хэлэлцээ хийхэд найдаж байгаагаа илэрхийлээд хойгт энх тайван тогтсоны дара, цөмийн хөтөлбөрөө устгах асуудлаар хэлэлцээ хийх бодолтой байна гэжээ. Хятад  өвөрмец байдлы нь харгалзсан социализмын их далбааг ямагт өндөрт мандуулсаар байхыг БНХАУ-ын дарга Ху Зиньтаогийн уриалга нотлон харууллаа.