2010 он эрдэмтэдийг ертөнцийн нууцыг танин мэдэхэд хэдэн алхамаар ойртуулав. Оросын ШУА-ийн Өндөр температурын нэгдсэн хүрээлэнгийн захирал академич Владимир Фортов ОДХ радиод өгсөн ярилцлага андронны коллайдерыг ажиллуулсан ба плазмыг шахах туршилт хийсэн, халуун цөмийн нийлэгийг лазерээр удирдсаныг  онцлох оны ШУ-ны үйл явдал хэмээн нэрлэв. Европын цөмийн судлалын төвийн эрдэмтэд, түүний дотор оросын цөөнгүй мэргэжилтэн дэлхийд анх удаа устөрөгчийн эсрэг бодисыг соронзон талбарт бүтэн секундэд байлгав. Хосгүй энэ тоног төхөөрөмжийн ачаар андронны их коллайдерт амжилттай судалгаа хийжээ. Эдгээр тоног төхөөрөмжийн үлэмж хэсгийг ОХУ-д үйлдвэрлэсэн юм. NIF лазерийн төхөөргөөр туршилт хийж эхэллээ. Лазерийн технологийн тусламжтайгаар  халуун цөмийн урвалыг практик дээр «номхруулж» болох уу гэсэн асуудалд уг туршилт хариултай болох ёстой. Оросын физикчид ч амжилт гаргасан гэж академич Владимир Фортов мэдээлээд: «Арзамасын эрдэмтэд  дейтерийн плазмыг шахах талаар маш сонирхолтой үр дүнд хүрч, ойролцоогоор 18 сая  атмосферын даралтыг үүсгэв. Түүнчлэн эндхийн өөр хэсэг эрдэмтэн лазерийг ашиглан хэт хүчирхэг цохилтын долгион ба 71 сая атмосферын даралтыг бий болгосон байна гэлээ». Ийм үр дүнд хэн ч хүрээгүй. Энэ нь нэг ёсны дэлхийн дээд амжилт болсон гэж академич Фортов тэмдэглэв. Эрдэмтний хэлснээр туршилтын дүн од гарагийн бүтэц, тэдний хувьсал сансар ертөнцийн хөгжлийг танин мэдэхүйд чухал юм. Хүмүүс лабораторийн өөрөөр хэлвэл дэлхийн ердийн нөхцөлд Нарны системийн агуу том гараг, одны төвд үүсдэг даралт, температурыг бий болгож байна. Мэдээжээр энэ нь танин мэдэхүйн чухал ач холбогдолтой. Юу гэвэл байгалийн 98 хувь нь шахмал бодисоос бүрэлдсэн  гэж академич Владимир Фортов хэллээ».  Орос гаралтай Константин Новосёлов, Андрей Гейм нар графеныг нээсний учир Нобелийн шагнал хуртсэнийг эрдэмтэн оны онцлох үйл явдал хэмээн нэрлэв. «Туршилтын сайн техник төдийгүй эдгээр хүмүүсийн цэцэн мэргэн ухааны ачаар ийм сайхан үр дүнд хүрсэн. Новосёлов Гейм нар  бүтээлч их чадавхитайгаа харуулсан. Тэд манайд төрж өссөн нь бахархалтай гэж академич Фортов тэмдэглэв. Ойрын үед  оросын ШУ-ны салбар илүү эрчимтэй хөгжиж, залуучуудын дэмжлэг хүлээнэ гэдэгт академич найдаж байна. Нобелийн шагналт Жорес Алферов ОДХ радиогийн асуултад хариулахдаа оросын анхны «Сколково» инновацийн төвд их найдлага тавьж байгаагаа илэрхийлэв. Төвд хэрэгжүүлэх дэвшилтэт төслүүд Оросулс хэд хэдэн салбарт тэргүүлэгч болоход туслана. Оросын эрх баригчид тухайлбал ерөнхийлөгч, ерөнхий сайд нар эрдэм шинжилгээний ажил судалгаанд гойд анхаарал тавьж байгаа нь, үүний баталгаа гэж Жорес Алферов үзэж байна.