2010 онд улс төрийн сонирхолтой хэд хэдэн зүтгэлтэн олон улсын тавцанд гарав. Зарим нь улс дотроо ба гадаадад тэр даруй шүүмжлэлийн бай боллоо. Зарим нэг хэсэг нь дэмжлэг хүлээж байна. Зарим нь одоогоор юу ч хийж амжаагүй боловч,  олон улсын тавцанд л  шуугиан дэгдээв. Нэгдүгээр сарын нэгнээс Унгар ЕХ-г даргалана. Энэ нь Европт ашиг тустай байна гэж Унгарын засгийн газрын тэргүүн Виктор Орбан үзэж байна.  Европ 2010 оны 4-р сард засгийн эрхэнд гарсан Унгарын ерөнхий сайдын шийдвэрүүдэд дургүйцэж байгаа нь өөр асуудал юм. Шүүмжлэл эдийн засгийн асуудал, тухайлбал тэтгэврийн хувийн санг улсын эрх мэдэлд шилжүүлсэн арга хэмжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслийн  шинэтгэлийг хамрасан байна. Энэ шинэтгэлийг Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага дарангүйлан захиргаадах дэглэмд буцан  орж байгаа хэрэг хэмээн үзжээ. Шинжээчид Нидерландын байдлыг ч анхааралтай ажиглаж байна. Өнгөрсөн оны 6-р сард болсон парламентын сонгуулийн дүнгээр 3-р байр эзлэсэн  хэт барууны «Эрх чөлөө нам» тус улсад байр сууриа бэхжүүлж байна. Намын үндэслэн байгуулагч, удирдагч Герт Вилдерс лалын шашины эсрэг хэлсэн үгнүүдээрээ зард гарсан юм. Москвагийн УИС-ийн магадлан шинжлэх мэдээллийн төвийн дээд захирал Александр Караваев ОДХ радиод ярилцлага өгөхдөө  лалын шашины эсрэг үзэл санаа Европт олонтаа гарч байгааг тэмдэглээд: «Сүүлийн хэдэн жилд барууны ба уламжлалын намууд хүчтэй нөлөөтэй болж байна. Энэ нь Дорнод Европ ба ЕХ-ны гишүүн бүс орнуудын иргэдийн цагаачлалтай холбоотой асуудлуудад,  ЕХ зөв хандаж  чадахгүй багаатай холбоотой. Засгийн эрхэнд гарвал цагаачлалын хууль тогтоомжийг илүү хатуу болгоно гэж, барууны намууд амлаж байна гэлээ».  БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ирийн хожмын залгамжлагч түүний отгон хүү Ким Чен Ын  олон нийтэд үзэгдэх болон нь олон улсын улс төрийн амьдралын бас нэгэн онцлох үйл явдал болов. Тухайлбал Умард Солоногосын армид түгээж эхлэсэн  энгэрийн тэмдэгдээр түүнийг  БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч өвөө Ким Ир Сен баа Ким Чин Иртэй нь хамт дүрслэжээ. Шинжээчид өөр хэд хэдэн шинэ зүйлийг тэмдэглэв.  Одоо Ким Чен Ирийн отгон хүүг « хүндэт нөхөр Ким Чен Ын» буюу «Цэргийн төв хорооны хүндэт орлогч дарга» гэх болжээ.  Гэвч Ким Чен Ын дөнгөж замынхаа эхэнд байна гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн Солонгос судлалын төвийн шинжээч Константин Асмолов хэлээд: «Тэр алгуурахан засгийн эрхэнд гарч байна. Үүний хамт олонхи зүйл өөрчлөгдөж магадгүйг харгалзан үзэх хэрэгтэй. 30 хүрээгүй хүн удирдлагын захиргааны туршлагатай болох ёстой гэв». Харин Бразилийн шинэ ерөнхийлөгч Дилма Руссефф тийм туршлагатай нэгэн. Тэрээр урьдын еренхийлөгч Луиш Инасиу Лула де Сильвагийн  бодлогыг үргэлжлүүлэх бодолтой байна. Мөн түүнчлэн  дийлэнх олонхид тушиглэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.  Александр Караваев хэлэхдээ: «Том бизнест биш хүн амын өргөн давхрагат өөрсдий нь түшиг тулгуур хэмээн зарласан хүчин, засгийн эрхэнд гарч байна гэлээ». Болгарын улс төрийн цагаачийн  охин нэр хүндтэй их сургуульд суралцжээ. Мөн банк дээрэмдсэн, бөмбөг дэлбэлэлтэд бэлтгэсэн, шоронд гурван жилээр хоригдсон зэрэг явдал түүний намтарт бий. Тэрээр нэлээд удаан хугацаанд ил гарч ирээгүй  байсан. Гэвч байдал аажмаар өөрчлөгдөв. Руссефф ерөнхийлөгч  Лула де Сильвагийн тамгын газрын тэргүүн болжээ.  Удирдлагын амжилт болон зөв дүр төрх нь Латин Америкийн томоохон улсын төрийн тэргүүн болоход нь тусласан байх. Нөхцөл байдал сайн байвал тэрээр «Бразилийн ард түмний ээж» цолтой ч болж магадгүй гэж шинжээчид үзэж байна.