Дамаск Израильтэй найрамдах асуудлаар АНУ-ын зуучлалаар нууц ямар ч хэлэлцээ хийгээгүй байна гэж Сирийн САНА агентлаг «сирийн учрыг сайн мэдэх эх сурвалжийг» үндэслэн мэдээлжээ. Ойрхи Дорнодод суугаа америкийн төлөөлөгч асан Дэннис Росс өнгөрсөн долоо хоногт Дамаскад нууц айлчлал хийж, Сирийн эрх баригчидтай хэлэлцээ хийсэн гэсэн «Ар-Рай» сонины мэдээг няцаав Жорж Митчеллийг Ойрхи Дорнодын энх тайван үйл явцын асуудлаар  хэлэлцээ хийх  АНУ-ын засаг захиргааны цорын ганц  эрх мэдэлтэй төлөөлөгч хэмээн Сири Улс үзэж байгааг мэдэгдэлд онцлон заажээ