Дэлхийн оршин суугчид 2011 онд Нар хиртэхийг дөрөв, Сар хиртэхийг хоёр удаа үзэх юм. Анхны Нар хиртэх үзэгдэл бүр 1-р сарын 4-нд болно. Гринвичийн цагаар О8 цаг 51 минутад Сар Нарныг 86 хувиар  халхавчлана. Оросын баруун-хойд нутаг болон Швед, Финланди, Балт  орчмын нутгийн оршин суугчид түүнийг  харах юм.   6-р сарын эхээр Нар 2 дахь удаагаа хиртэнэ. Камчаткийн хойг ба Оросын Алс Дорнодын  бүс нутаг, Зүүн Арктик, Канадын хойд бүс нутагт энэ үзэгдэл тод харагдах юм. Мөн 6-р сарын дундуур энэ онд Сар анх удаа хиртэхийг Энэтхэг, Ойрхи Дорнод, Африк, Өмнөд Европын оршин суугчид ажиглана. Түүний дараагаар 7-р сарын эхээр Нар дахин хиртэнэ. Түүнийг зөвхөн далайд Антарктидын эрэг хавьд Өмнөд Африкаас өмнө зүгт  хараж болно. Энэ удаад Сар Нарыг 90 гаруй хувиар   халхавчлах юм. Мөн үзэгдэл зөвхөн Антарктид ба түүний эргэн тойрны тэнгисүүдийн ойролцоо тод харагдана. Еврази, Австралийн бараг бүх цэг болон Хойд Америкийн баруун-хойд хэсэгт  12-р сарын дундуур харагдах Нар хиртэх үзэгдэл 2011 оны сүүлчийнх нь  болно.