Оросын Олон нийтийн танхимаас  энэ онд үндэстэн хоорондын харилцаанд  гойд анхаарал тавина гэж тус байгууллагын нарийн бичгийн даргын туслах Михаил Островский  мэдэгдлээ. «Бид 2011 онд үндэстэн хоорондын харилцаанаас болж үүссэн  мөргөлдөөн болон түүнд залуучууд оролцсон асуудалд их анхаарал тавьна гэж Островский мэдэгдэв. Энэ нь хэзээнээс илүү их тулгамдсан  чухал асуудал болсоныг Москва, Санкт-Петербург болон бусад хотуудад болсон эмх замбараагүй байдал тусган харуулав.