Оросын цэргийн нисэх хүчин «Сухой» ангилалын 100 гаруй байлдааны нисэх онгоц 2015 оноос өмнө авах тухай, БХЯ-ны албан ёсны төлөөлөгч ням гаригт мэдээллээ. Түүний хэлснээр улсын гурван  хэлэлцээрт гарын үсэг зураад байна. Нарийн манёврлах олон зорилтот 50 орчим Су-З5, шинэчлэсэн арваад Су-27СМ , олон зорилтот хоёр суудалтай  таван Су-30М2 сөнөөгч онгоц тэдгээрийн дотор байна. Урт хугацааны хэлэлцээрүүдийн дагуу Цэргийн нисэх хүчин нийт 130 орчим байлдааны нисэх онгоц авах ёстой.