Оросын эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн сайд Татьяна Голикова, тээврийн сайд Игорь Левитин нар.  Сургутд болсон нисэх оннгоцны осолд нэрвэгдэгсэд ба амь үрэгдэгсдийн  төрөл төрөгсдэд  тусламж үзүүлэх арга хэмжээнүүдийн тухай ерөнхийлөгч Дмитрий Медведевэд мэдээлэв. Мөн Левитин хэрэг явдлыг мөрдөн байцаах ажиллагааны явцын тухай ерөнхийлөгчид танилцууллаа. Сүүлчийн мэдээ баримтуудаас  харахад, өчигдөр Сургутын нисэх онгоцны буудалд ТУ-154 нисэх онгоцны хөдөлгүүр шатсаны улмаас гурван хүн   амь үрэгдэж, 60 гаруй  хүн бэртэж шархдав. Нийтдээ 132 хүн онгоцонд байсан. Онгоц бүрэн шатажээ. Эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг явдлын шалтгааныг мөрдөж илрүүлэх тусгай газархоорондын комиссыг байгуулав. Нисэх онгоц дэлбэрсний дараа 1000 ам метр бүхий талбайд шатахуун асгарав.