Энэ жил оросуудын тэтгэвэрийг гурван удаа нэмэгдүүлнэ. 2-р сарын 1-нээс эхлээд тэтгэвэр 8,7%-иар өснө гэж Тэтгэвэрийн сангаас мэдээллээ. Дараа нь дөрөв, наймдугаар сард индексжүүлэх юм байна. Ер нь ойрын гурван жилийн дотор тэтгэвэрийг 1,5 дахин өсгөж 10 мянга гаруй рубль болгоно. Өнгөрсөн жил хөдөлмөрийн тэтгэвэрийн сарын дундаж 7689 рубль байсан байна.