Сахалинын буланд мөсөн дунд гацсан 400 гаруй хүнтэй гурван хөлөг онгоцонд туслахаар “Магадан”, “Адмирал Макаров” зэрэг хүчирхэг мөс зүсэгч хөлөг онгоцнууд яаравчлан хөвж явна. Мөсөн дунд гацсан хөлөгүүдэд түлш, хоол хүнс хангалттай бөгөөд далайчдын амь насанд аюул учирахгүй. Мөс зүсэгч “Магадан” хөлөг онгоц аюул тохиолдсон газар 1-р сарын 2-нд очно. Харин “Адмирал Макаров” хөлөг 1-р сарын 4-нд хүрч очно. Урьд шөнө Сахалинын буланд аврагч “Ирбис” хөлөг хамгийн түрүүнд ирлээ. Тэр онгоц мөсөн дунд гацсан хөлөгүүд рүү ойртох гэсэн боловч чадсангүй, одоо мөс зүсэгч хөлгүүдийг хүлээж байна.