Нью-Йоркын гэрэл цацаруулагч уламжлалт бөмбөрцөг, Дубай дахь аврага том бенгалийн гал, Финляндийн хүний гараар бүтсэн туйлын туяа, Германын шинэ жилийн усанд сэлэлт. Дэлхий дахин 2011 оноо ийнхүү угтлаа. АНУ-д баярын төв нь уламжлал ёсоор Нью-Йоркын Таймс-Сквер талбай боллоо. Шинэ жилийн баярын уламжлалт билиг тэмдэг болсон асар том болор бөмбөрцгийн унахыг сая сая хүн ажиглан харлаа. Австалийн Сидней хотын төвд асар том ёслолын буудлагаар шинэ 2011 оноо угтан авлаа. Энэ бол дэлхийн хамгийн сайхан, хамгийн үнэтэй үзүүлбэрүүдийн нэг билээ. Энэ үзүүлбэрийг хоёр хэсэгт хуваасан бөгөөд эхлээд хүүхдүүдэд зориулсан хэсэг дараа нь шөнө дунд томчуудад зориулсан хөтөлбөр эхэлдэг байна. Лондоны Темза голын эрэг дээр болсон асар том шоугаар Европ тив хариу барилаа. Британы нийслэлийн оршин суугчид болон олон тооны жуулчид алдарт Биг-Бенийн цагны дуун дор Шинэ оноо угтлаа. Эйфелевийн цамхагыг галаар дүрсэлсэн бүтэцийн дэргэд оргилуун дарсаан буудуулж парисынхан шинэ онтойгоо золголоо. Арабын Эмиратын алдарт тэнгэр баганадсан Бурдж Халиф байшин шинэ жилийн шөнө нэгэн том “бенгалын гал” боллоо. Ингэж үзүүлэхийн тулд энэ байшингийн хананд мянгаад пиро техникийн төхөөрөмж байрлуулсан билээ. Харин Финляндийн Котка хот дээгүүр экологийн хувьд цэвэр хиймэл туйлын туяа татлаа. Энэ хотын Худалдааны талбай дээрээс энэ гэрэл болон хөгжмийн үзүүлбэрийг бүхэл шөнийн турш ажиглах боломжтой байлаа. Финдляндад петардыг оройн 6 цагаас, шөнийн 2 цаг хүртэл тусгай зориулалтын газар хэрэглэх ёстой хуультай юм байна. Харин Бразил улсад үүнд шал өөр байдлаар ханддаг байна. Рио-де-Жанейрогийн алдарт Капакабанагийн эрэг дээр шинэ жилийн шөнө, хөгжмийн аялгуунд 25 тонн петард болон салют буудахыг сая, сая хүн ажигласан байна. Рио-де-Жанейрод 2016 онд болох олимпиадын билиг тэмдэгийг асар том дэлгэцэн дээр харуулсан явдал баярын оргил нь боллоо. Италийн нийслэл Ром хот, шинэ жилийн шөнө нэг л том дэвүүр боллоо. Анх удаа эртний Ромын байшин барилга, сүм хийдүүдийг асар хүчтэй прожекторуудаар гэрэлтүүлж тэдгээр нь газар дээгүүр нисэж байгаа мэт үзэгдэж байлаа. Энэ үеэр Германчууд болон зочид шинэ жилийг спортын сэтгэгдлээр угтлаа. Олон зуун “далайн морьд” Боденын нуурт болдог уламжлалт усанд сэлэлтэд оролцлоо. Энэ “усанд сэлэлтийн” дараа олонх нь оргилуун дарс болон халуун глинтвейн уухаа мартсангүй. Хятад улс шинэ жилийг Дорнын цаг тооны бичгээр тэмдэглэдэг ч гэсэн сая, сая хятадууд урьд шөнө баярын ширээний ард өнгөрүүллээ. Энэ жил дорнын шинэ жил 2-р сарын 3-нд тохиож байгаа юм. Тайванын Тайбэй хотын тэнгэр баганадсан байшингуудын дундуур тэнгэрт нисэж байгаа амнаасаа гал улалзуулсан лууг олон өнгийн салют амь оруулах мэт харагдаж байлаа. Орос улсын нийслэлд шинэ оны асар өргөн ардын зугаалга боллоо. Энэ зугаалганд 1,5 сая гаруй хүн оролцлоо. Үүнээс болж бүхэл шөнийн турш хотын төв хэсгийг хаахад хүрлээ. Зохион байгуулагчид нь москвачууд болон зочидод зориулж шинэ жилийн салют, шоу, хөтөлбөрийг Улаан талбай дээр бэлдсэн байлаа.