Шинэ жилийн нэгэн том үйл явдал бол Юрий Гагарины сансарт ниссэн ой юм. Тэрээр “Восток” хөлгөөр 1961 оны 4-р сарын 12-нд манай Дэлхийг анх удаа тойрон ниссэн билээ. Сансарын замыг нээсэн залуу баатар 27 настай байсан юм. Бүх тив дэлхийн хүмүүс, орчин үеийнхний зүрх сэтгэлд тэр хөгжилтэй, залуу, сайхан инээмсэглэсэн дүр төрхөөрөө үлдсэн юм. Энэ ойд зориулж улс орон даяар зарлаад байгаа Оросын сансар судлалын жилийн хөтөлбөрийн үндсэн оролцогчид цэл залуу хүмүүс байх ёстой гэж Төрийн Думын залуучуудын ажил хариуцсан хорооны орлогч дарга, “Нэгдсэн ОУ” намын төлөөлөгч Сергей Белоконев үзэж байна: Бид энэ төслөө “Гагарины гараа” гэж нэрлэсэн юм. ОУ-д олон хүн тэр тусмаа олон олон залуучууд мөн гадаадын маш олон хүн дэлхийн анхны сансарын нисгэгч бидний эх орон нэгт, нэг нутгийн хүн байсан гэдгийг санан дурсаж, мэдүүлэхэд манай төслийн үндсэн зорилго оршиж байгаа юм. Хоёр дахь зорилго нь, улс орныгоо шинэчлэх болон инновацийн эдийн засагт аль болохоор олон залуучуудыг татан оролцуулахад энэ 50 жилийн ойг ашиглах явдал юм. Өндөр технологийг хөгжүүлэхийн төлөө зүтгэж байгаа хүмүүсийн нэр хүндийг дээшлүүлэхийн төлөө энэ бүхнийг хийж байна гэж тэр хэллээ. Энэ зорилгоор ОУ-д, залуу мэргэжилтнүүд болон оюутнуудын дунд жилийн хамгийн сайн шинэ бүтээлийн уралдаан болох юм. Шинэ жилд сансарын сэдэв, өндөр моодны бренд болох ёстой гэж Сергей Белоконев үзэж байна. “Гагарины гараа” төслийн зохион байгуулагчид, нийгмийн рекламны тэргүүлэх загвар зохион бүтээгчид болон мэргэжилтнүүдтэй хэлэлцээр хийж байгаа бөгөөд тэд энэ зорилтыг дэмжиж байгаа юм. Дэлхийн анхны сансарын нисгэгчийн төрсөн Смоленск мужийн Гагарин хотод хөгжмийн том наадам болно. Энэ наадамд оросын болон гадаадын 50 мянган залуу уран бүтээлчид оролцоно. Энэ ой зүгээр нэг хэлбэр маягийн үйл ажиллагаа болох ёсгүй гэж Роскосмос компанийн хэвлэлийн албаны төлөөлөгч Александр Воробьев үзэж байна: Ийм ойн үед гол төлөв болдог баярын хурал, концерт болон бусад үйл ажиллагаанаас гадна бидний сайн санаж байгаа сансарт зориулсан дурсгалын медаль, шуудангийн төлбөрийн марк зэрэг мартагдсан  зүйлүүдийг сэргээх болно. Хүмүүс олноороо гудамжинд гарч, “Гагарин, Гагарин” гэж хашигран малгайгаа дээш нь шидлэж байсан тэр үеийн оргилуун залуучуудын тухай одоогийн залуучууд санах нь битгий хэл огт мэдэхгүй шүү дээ. Энэ бол агуу их өрнөл байсан, Хүн сансарт ниснэ гэдэг үнэхээр сэтгэл санаанд багтамгүй зүйл байсан юм гэж тэр ярилаа. “Восток хөлгийн гараа бол 20-р зууны агуу үйл явдлын нэг байгаад зогсоогүй соёлт хүн төрлөхтний түүхийн агуу үзэгдэл байсан юм гэж Юрий Гагарины нислэгийн ойг тэмдэглэх ойн баярт бэлтгэх зохион байгуулах хорооны дарга, ОУ-ын ерөнхий сайд Владимир Путин, зохион байгуулах хуралдаан дээр тэмдэглэлээ. Сансар огторгуйд цойлон гарна гэдэг, ихийг мэдэх болон дэвшилтэт прогрессийн төлөө зүтгэж байгаа хүн төрлөхтний эр зоригын билиг тэмдэг болон үүрд үлдэх болно.  Манай орны хувьд энэ үйл явдал нийт ард түмнийг нэгтгэн нягтруулсан жинхэнэ үндэсний ялгуусан ялалт болсон билээ.