Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Хүртээмжтэй орчин” хөтөлбөр ОУ-д гараандаа орсон бөгөөд үүнд 47 тэрбум доллар зарцуулах болно. Нийтийн тээврийг тусгай төхөөрөмжөөр тоноглох, телевизийн тусгай хөтөлбөрүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг сургах зэрэг өргөн хүрээтэй ажилд энэ хөрөнгийг зориулна. 2015 он гэхэд ерөнхий боловсролын сургуульд суралцах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тоо 10 дахин өсч 20% болно гэж урьд нь ерөнхий сайд Владимир Путин мэдэгдэж байсан юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тээвэрлэхэд зориулсан тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон хотын авто тээврийн тоо хоёр дахин өснө. Сонсгол муутай хүмүүст зориулж олон нийтийн сувгаар гарах дэлгэцэн дээрээ бичигтэй хөтөлбөрүүдийн тоо 9 дахин өснө.