ОУ-ын засгийн газар энэ жил, Москва хотын эрүүл мэндийн байгууллагыг шинэчлэх хөтөлбөрт 50 тэрбум рубль гаргаж өгнө. Оросын нийслэл хотын дарга Сергей Собянинтай ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин уулзахдаа энэ тухай мэдэгдлээ. Холбооны засаглал тусламж үзүүлэж байгаа явдалд талархаж байгаагаа хотын дарга илэрхийлсэн байна. Харин оросын эрүүл мэндийн байгууллагын шинэчлэлийн хөтөлбөрийн 50%-ийг нь холбооны төсвөөс, 50%-ий нь бүс нутгийн төсвөөс санхүүжүүлэх юм байна.