Өнгөрсөн оны 8-р сарын 15-наас үр тариа, гурил гадаадад гаргахыг хориглосон юм. Харин гурил экспортлоход тавьсан хоригоо ОУ, 2011 оны 1-р сар 1-нээс эхлэн цуцаллаа. Ургацын бараг гурваны нэгийг устгасан энэ зуны ган гачигаас болж ОУ, 8-р сараас эхлэн гурил, эрдэнэ шиш, арвай, хөх тариа, улаан буудай гадаадад гаргахыг хориглосон билээ. Энэ хоригийг эхлээд 2010 оны 12-р сарын 31 хүртэл тавьсан бөгөөд дараа нь 2011 оны 6-р сарын 30 хүртэл сунгасан юм. Эндээс зөвхөн гурилыг л гаргасан байна. Ихээхэн хүч хөдөлмөрөөр олж авсан гадаадын зах зээлээ алдаж хохиролд орохгүйн  тулд гурилын экспортын хоригийг цуцлаж өгөөч гэж гурил үйлдвэрлэгчид удаа дараа санал тавьсан юм. Экспортыг нээсэн ч гэсэн энэ бүтээгдхүүн улс оронд хангалттай гэж гурил үйлдвэрлэгчид үзэж байгаа юм. Оросын үр тарианы холбооны мэдээгээр, Монгол, Афганистан, Солонгос, Израиль, Түркмен, Таджикстан, Молдав, Тайланд зэрэг улсуудад ОУ гурил нийлүүлдэг юм байна.