Шинэ оноос ОУ-д ирсэн хүмүүс түр зуурын регистрацийг Интернет-ээр болон шуудангаар дамжуулан хийж болно. Цагаачлалын албанд бүртгүүлсний төлөө гадаадын иргэдээс татвар авахыг зогсоолоо. Энэ оны 1-р сарын 1-нээс эхлэн энэ өөрчлөлт хүчин төгөлдөр болно гэж ОУ-ын Цагаалалын албанаас мэдээлсэн байна. “Гурван жилээс хагас жилийн хугацаатай түр зуурын регистрацийн мэдээлэл өгөх горим 1-р сарын 1-нээс хүчин төгөлдөр болно” гэж энэ албанаас мэдээллээ. Хэрвээ гадаадын иргэд эхлээд Интернетийн gosuslug.ru сайт юм уу шуудангаар регистрац хийх мэдээлэлээ явуулсан бол паспортын хэлтсийнхэн баримт бичиг дээр тамга дарах л ажил хийнэ. Хэн нэгэн хүний байрны нэр дээр регстрац хийлгэх хэрэгтэй болбол байрны эзэн паспортын газар өөрөө очих шаардлагагүй болсон байна. Байрны эзэн Цагаачлалын албанаас регстрац хийгдсэн тухай мэдээлэл авах болно, хэрвээ хүсвэл түүнийг хүчингүй болгох тухай өргөдлөө тус албанд өгч болно.