ОУ-ын еранхийлөгч Д. Медведев телевизээр ард түмэндээ баяр хүргэснийхээ дараа Оросуудад дахин шинэ жилийн баярын мэнд хүргэлээ. Төрийн тэргүүн Twitter-ээр бүгдэд нь аз жаргал, амжилт бүтээлийг хүслээ. “Бидийн ирээдүй болсон хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдэд эрүүл энхийг хүсэе! Эх орон минь мандан бадраг! Орос улсын яруу алдар бадартугай!” гэж ерөнхийлөгч өөрийн микро блогтоо бичсэн байна. Шинэ жил Орос улсын хувьд амжилт бүтээлийн жил болно, бүгдээрээ хүчирхэг, орчин цагын, нээлттэй орныг бүтээн байгуулахыг уриаллаа. Москвагийн цагаар шөнийн нэг цагт ОУ-ын бүх нутаг дэвсгэрт Шинэ жил айлчлан ирлээ. Энэ жил улс орон маань шинэ жилийг 9 удаа угтаж авлаа. Хамгийн сүүлд Калининград муж 2011 онтойгоо золголоо.