Гариг дэлхийн хүмүүсийг цаг агаар шалгасаар л байна. Түүний үзүүлж байгаа ааш аяг оросын нэрд гарсан “Муухай ааштай тэнгэр гэж байдаггүй” гэдэг дууны үгэнд эргэлзэхэд хүрч байна. Үнэн чанартаа муухай тэнгэр, муухай аашлаад зогсохгүй бүр адайр аашлаж байна. Нэгэн зэрэг бүх дэлхийгээр ийм олон онцгой байдал үүсч байсныг энэ үеийн дэлхийнхэн санахгүй байна. Ингээд л даяарчлалыг хамарсан дулааралын хор уршиг гарч ирэх нь энэ дээ гэж л юуны түрүүнд толгойд нь орж ирж байна. Гариг дэлхийгээр нэг, болсон байгалын гамшиг сая сая хүнийг хэлмэгдүүллээ. Сүүлийн өдрүүдэд Нью-Йоркт хагас метр цас унаж үүнээс болж замын агуу их бөглөрөө үүслээ. Манай сурвалжлагч Светлана Андреева ярихдаа:  Бүх гудамжийг нь цасан хунгар бөгөллөө. Оросын хотуудыг бодвол техникууд нь тийм хурдан гарч ирсэнгүй. Миний амьдарч байгаа Бруклинд гэхэд л одоо болтол замыг бүрэн цэвэрлээгүй, цасанд дарагдсан машинууд байсаар л байна. Нью-Йоркт өөр нэг асуудал байна. Энд цасыг зөөх газар байхгүй бөгөөд хэн ч зөөдөггүй юм байна. Энэ аймшигтай том цасан хунгар Нью-Йоркын бусад дүүрэг болон 5-р авенюд байсаар л байна. Даваа гаригт нийтийн тээвэр, метроны газар дээрх хэсэг ажилаагүй учир Нью-Йорк тэр чигээрээ зогссон гэж хэлж болно. Одоо байдал арай жаахан гайгүй болж байна гэлээ. Дани улсад асар хүчтэй далайн шуурга болж олон мянган хүн гадаад ертөнцөөс таслагдаад байна. Борнхольм арлын байшингууд хоёр давхараа хүртэл цасанд дарагдсан учир хүмүүс гэрээсээ гарч чадахгүй байна. Саяханы болсон хэт хүйтрэлээс болж хойд Ирландад хага хөлдсөн усны хоолойноос болж 40 мянган байшин халуун, хүйтэн ус, бохирын шугамгүй болоод байна. Их Британы энэ хэсгийн хэдэн зуун иргэд шинэ жилийг уух усгүй хүйтэн орчинд тэмдэглэх болж байна. Польш улсын баруун нутагт хэт их цас унаж байснаа гэнэт дулаарч эхэллээ. Усны түвшин хэт өндөр болж хэдэн арван байшин усанд автлаа. Хойд Осет улсад хэт дулаарлаас болж альпын нугуудад өвс шатаж байна. Хойд Кавказын энэ БН улсад өдөртөө 15 градусын халуун болж ямарч хур тундас орохгүй байна. Харин Шинэ Зеландын Өмнөд нэртэй аралд усан бороо тасралтгүй орсноос болж сүүлийн 150 жилд болоогүй усны үеэр болж байна. Гол мөрнүүд эргээсээ хальж гүүрнүүд эвдэрч, хөдөө аж ахуйн эдэлбэр газар болон хэдэн мянган байшин усанд автаж фермүүд гэрэл цахилгаангүй байна. Ийм байдал америкийн Калифорни мужид болж Лос-Анджелес болон бусад хотуудын гудамжууд усанд автжээ. Ойрын хоногуудад энэ муу муухай бүхэн дээр хүчтэй салхи нэмэгдэнэ гэж цаг уурчид таамаглаж байна. Колумби улсад усан бороо 4-р сараас тасралтгүй орж байна. Сүүлийн үеийн мэдээгээр 300 хүн амь насаа алдаад байна. Усан борооноос үүссэн үеэр болон бусад байгалын гамшгаас болж тус улсад 2 сая гаруй хүн амь насаа алдаад байна. Энэ байгалын сүйрлээс болж үүссэн гамшгаас болж тус улсын ерөнхийлөгч, эдийн засаг, нийгэм, экологийн салбарт онц байдал зарлаад байна. Ерөнхийдээ гариг дэлхий дээр цаг уур эрс өөрчлөгдөж байна, өөрөөр хэлвэл хэт сонин үзэгдлийн давтамж улам ойртож байна гэж Онгон байгалын сангийн “Цаг уур ба эрчим хүч” хөтөлбөрийн удирдагч Алексей Кокорин ярьж байна: Энэ бүхэн юунаас үүдэж байна вэ? Байгал дэлхийд үзүүлж байгаа жам ёсны хүчин зүйлүүдийг нэгтэгснээс илүү хор уршгийг хүн үзүүлж байна. Цаг уурт үзүүлэж байгаа хор уршгаа хүн төрлөхтөн багассгана гэж найдаж байна. Ингээд бүх юм, Нар, Дэлхийн тойрог зам, галт уул гэх мэт байгалын хүчин зүйлийн   эрхшээлд дахиад орох болно гэлээ. Алексей Кокорины үзэж байгаагаар хүн цаг уурт мэдэгдхүйцээр нөлөөлж чадахгүй. Нарны идэвхижилттэй тэнцхүйц, хүлэмжийн нөлөөг хүн үзүүлж чадсан. Энэ л цаг уурын системийг өөрчилж эхэлсэн. Ийм учраас л бид ойрын 50 жилд цаг агаарын хэт үзэгдлийн байдалд амьдрах болно. Яая гэхэв зохицон амьдархаас өөр арга алга даа.