Уламжлал ёсоор шинэ жилийн өмнө ОХУ-ын ерөнхийлөгч ард түмэндээ хандаж үг хэллээ. Д.Медведев улиран одож байгаа жилийн дүнг гаргаад зогссонгүй, энэ зууны эхний 10 жилийн дүнг гаргалаа: Тун удахгүй Кремлийн цагны цохилтон дор 2010 он болон энэ зууны эхний арван жил түүхэн болон одно. Хуучин оноо үдэхдээ бид гуниг гутралтай, баяр баясгалантай бүхнийг дурсан санаж, угтан ирж байгаа шинэ жил хүн бүрт, улс оронд бүхэлд нь амжилт бүтээл, аз жаргалыг авчирна гэдэгт найдаж байна. Найрсаг, нээлттэй, хүчирхэг орчин цагын Орос улсыг бид бүгдээрээ байгуулах болно. Өнгөрсөн жил, Орос улсын түүхэнд хамгийн хүнд, хэцүү жил байлаа. Юуны түрүүнд улс орныг цочирдуулсан түймэр, аагим халуун зун зэрэг цаг агаарын хэт үзэгдлүүдээрээ бидний сэтгэл хоногшин үлдлээ. Энэ байдал эдийн засагт нөлөөлж, эдийн засгийн хямралаас гарах процессийг удаашрууллаа. Тэгэхдээ л эдийн засгийн өсөлтийн хурд 2010 онд 4% боллоо. Хүн ам зүйн хямралыг даван туулах тал дээр нааштай байдал өнгөрсөн онд бий боллоо. Улс орны удирдлагууд хэд хэдэн цогц арга хэмжээ авсны хүчинд ийм байдал бий болсон юм гээд: Бид эртний, баялаг сайхан түүхтэй, түүгээрээ бид бахархадаг билээ. Тэгэхдээ Орос орон залуу улс. Ирэх жил энэ улсын 20 жилийн ой болно. Аливаа улс орны хувьд энэ бол их нас биш, энэ шинэ Орос оронд төрсөн хүүхдүүд насанд хүрлээ. Харин энэ зууны 2 дахь арван жил ямар болох нь тэднээс шалтгаална. Бид үр хүүхдүүдийнхээ төлөө бүхнийг хийж байна, тэд эрүүл энх, тэдний амьдрал нь сайн сайхан байж, тэд аз жаргалтай, ахмад үеээ хүндэлдэг, олон үндэстэн ястангуудаас бүрэлдсэн эх орныхоо уламжлалыг хадгалсан, шинэ зорилгот хүрэхийн төлөө тэмүүлсэн, аюулгүй, амар тайван ийм л эх орондоо амьдраасай гэж бид хүсэн бүхнийг хийж байна. СДЗ-ийг хорогдуулах тухай шинэ гэрээнд ОХУ, АНУ хоёр гарын үсэг зурсан явдал өнгөрч байгаа жилийн гадаад улс төрийн бодлогын нэг том амжилт боллоо. ЕХ болон НАТО-той ОУ-ын харилцан хамтын ажиллагааг хэвийн байдалд оруулахын тулд томоохон алхмууд хийлээ. Энэ байдал нь Европ тив дээр итгэлцлийн уур амьсгалийг бэхжүүлэхэд тус боллоо. Энэ нь ирээдүйгээ өөдрөгөөр харах боломжийг нээж өгч байна. Шинэ жилийн баярт өөрийн гэсэн давтагдашгүй уур амьсгал байдаг. Энэ баяр өвөрмөц чин ариун сэтгэл, халуун дулаанаар дүүрэн байдаг юм. За ингээд бие биендээ хайр сэтгэл, аз жаргалыг хүсэн ерөөцгөөе! Та бүхний минь санасан, хүссэн бүхэн биелэгдэх болтугай! Шинэ 2011 оны баярын мэнд хүргэе! гэж ерөнхийлөгч Дмитрий Медведев хэллээ. Өөрийн зүгээс “Оросын дуу хоолой” радиогийн хамт олон эрхэм хүндэт сонсогчид та бүхэндээ эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Шинэ жил бүр манай сонсогчдийн хүрээ улам улам өргөжинө гэдэгт бид найдаж байна.