2010 онд дэлхий дахинд хамгийн багаар бодоход 57 сэтгүүлч амь насаа алджээ. “Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллагын илтгэлд энэ тухай мэдээлсэн байна. ОУ, Филиппин, Сомали улсуудын дунд оржээ. Сэтгүүлчидэд хамгийн халгаатай орнуудын тоонд Пакистан, Ирак, Мексик, Афганистан, Колумб, Филиппин, Орос, Сомали улсууд орсон байна. Сэтгүүлчдийг хүчирхийлэх явдал ихсэж байгаа орнуудад Зөвлөлтийн хуучин БН улс байсан Азербайджан, Украин, Белорусс улсууд оржээ. 12-р сарын 19-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дараа баригдсан 10 сэтгүүлч одоо хүртэл Минскт шоронд байсаар байна.