ОУ энэ жил дээд хэмжээний 50 тонн мансууруулах бодис хураасан байна гэж Мансууруулах бодист хяналт тавих холбооны албаны тэргүүн Виктор Иванов “Россия-24” сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Түүний хэлснээр гурван тонн героин, 33 тонн марихуан хураасан байна. Үүнээс гадна мансууруулах бодисны 39 лабораторыг устгажээ. Улс оронд 5 сая мансууруулах бодис хэрэглэгч байгаа бөгөөд харамсалтай нь 30-35 насны залуучууд байна гэж Мансууруулах бодист хяналт тавих холбооны албаны тэргүүн онцлон тэмдэглэлээ.