Сахалинын булангийн Агнуурын тэнгист мөсөн дунд гацсан оросын загас агнуурын болон тээврийн арваад хөлөг онгцонд багын гишүүд 600 гаруй далайчид байна. Эх газраас 12 мильд хөвж байгаа “Содружество” хөвдөг бааз болон эрдэм шинжилгээний “Профессор Кизеветтер”хөлөг онгоцноос аюулын дохиои ирсэн байна. Аюулын бүсэд агаарын температур хасах 22 хэм байгаа бөгөөд улам хүйтрэх таамаглалтай байна. Мөсний зузаан 30 сантиметр хүрээд байна. “Ирбис”, “Преданный”, “Рубин” зэрэг далайн аврагч чирэгч онгоцууд туслахаар яваад байна. Аврагч хөлгүүдийн эхнийх нь баасан гаригт тэнд хүрнэ, үлдсэн нь 1-р сарын 2-нд очих юм байна.