СДЗ-ийн тухай орос америкийн шинэ гэрээг, оросын парламент ойрын үед батлана гэдэгт Сергей Лавров итгэлтэй байна. ОУ-ын ГХЯ-ны тэргүүн өөрийн байгууллагынхаа өнгөрсөн жилийн дүнг гаргалаа. Энэ гэрээ ОУ-ын ашиг сонирхолд бүрэн нийцэж байгаа гэж Сергей Лавров тэмдэглэлээ. Америкийн сенат гэрээг батлахдаа эх бичигт утга агууллага өөрчлөх зүйл оруулаагүй юм. Харин америкийн сенаторууд баталгааны тогтоолд, гэрээний зарим чухал хэсэгт нэг талын засвар оруулах зүйл оруулсан юм. Мэдээж хэрэг оросын парламентчид үүнийг зүгээр орхихгүй гэж сергей Лавров үзэж байна: Гэрээг батлана гэдэгт би итгэлтэй байна. Харин америкийн сенаторуудын санаагаа гаргасан асуудлаар өөрийн гэсэн дүгнэлт гаргасан материалыг тогтоолтой хамт оросын парламентын гишүүд гаргах болно. Гэрээг хоёр ерөнхийлөгч гарын үсэг зурсан тэр хэлбэрээр нь хүлээж авна  гэлээ. СДЗ-ийн тухай гэрээ адил тэгш байдалд үндэслэсэн бөгөөд эх бичиг нэмэлт хасалтгүйгээр хуулийн хүчин төгөлдөр байна. Оросын парламентын баримт бичигт үүнийг тусган харуулна. “Солонгосын хямралыг” зохицуулахын тулд Орос, Хятад, АНУ, Япон, хоёр Солонгос улсуудын оролцдог зургаан талын хэлэлцээрийг даруйхан сэргээх нь, бүс нутгийн байдлыг зөөлрүүлж, харилцан буулт хийхэд тус болно гэдэгт Сергей Лавров итгэлтэй байна: Бид, Сөүл, Пхеньян болон Токио, Вашингтон, Бээжингийн түншүүдтэй идэвхитэй ажиллаж байна. Нөхцөл байдлыг намжаахын тулд бид ажиллаж байна. Хэлэлцээрт оролцогчид бүгдээрээ гүйцэтгэж эхэлсэн 2005 оны 9-р сард консенсусын үндсэн дээр бий болгосон тохиролцоог хэрхэн шийдвэрлэх талаар урьдчилсан ямарч нөхцөлгүйгээр зургаан талын хэлэлцээрийнхэн цугларах хэрэгтэй байна. Хоёр Солонгос улсыг мөргөлдөөнд хүргэхгүй байх ганцхан зам бол зургаан талын хэлэлцээг сэргээх явдал юм. Бүс нутагт цэргийн идэвхижилийг багассгах хэрэгтэй гэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн дохиог аль ч тал нь огт хүлээж авахгүй байна. Эцсийн эцэст талууд тэвчээр гаргаж үр бүтээлтэй яриа хэлэлцээнд хүрнэ гэдэгт оросын дипломатууд найдаж байна. ЕХ-той визний хөнгөвчилсөн горимд шилжих асуудал оросын ГХЯ-ны ирэх жилийн ажлын тэргүүлэх чиглэлийн нэг гэж үзэж байна: Визгүйгээр зорчих тухай нилээд хэдэн оронтой тохиролцож байна, эднээс нилээд тэргүүлэх чиглэлтэй ч тохиролцоонд хүрч чадаагүй байгаа түнш бол ЕХ юм. Нийтлэг үзэл баримтлалаас практик ажилд шилжих хэрэгтэй гэсэн ойлголтод улирч байгаа жилд хүрч чадлаа гэж оросын ГХЯ-ны тэргүүн хэллээ. ОУ, ЕХ-ны хооронд визгүй аялах тухай хэлэлцээр хэдэн жил үргэлжилж байгаа гэдгийг тэмдэглэлмээр байна. Ирэх жил энэ салбарт зарчмын тохиролцоонд хүрнэ гэдэгт шинжээчид найдаж байна.