Орос улс, 1-р сард дотооддоо зориулж худалдан авах сангаас гаргасан тарианы долоо хоног тутмын худалдааг эхлэнэ. Москвагийн  Эдийн засгийн дээд сургуулийн багш, профессорын бүрэлдхүүнтэй  ерөнхий сайд Владимир Путин уулзахдаа ингэж мэдэгдлээ. Биржээр дамжуулан сард 400-500 мянган тонн үр тариа худалдах болно гэж тэр хэллээ. “Худалдаа явуулах газрыг засгийн газар шийдэх болно” гэж ерөнхий сайд нэмж хэллээ. Энэ зуны ган гачигаас болоод ОУ, гадаадад үр тариа худалдахаа түр зогсоогоод байгаа юм.