Нийгмийн асуудлыг шийдвэрлэх, түүхий эдээс хамааралтай эдийн засгаас зайлсхийх, аж үйлдвэрийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын уур амьсгалыг бүрэлдүүлэх  зэрэг асуудлууд Засгийн газрын 2011 оны тэргүүлэх чиглэл болно. Засгийн газрын жилийн эцсийн хуралдаан дээр ерөнхийлөгч Д.Медведев ингэж мэдэгдлээ. Бодит секторыг хөгжүүлж, түүнийг шинэчлэх ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй гэж тэр үзэж байна. Өнгөрсөн жил хүнд хэцүү байсан ч гэсэн улс орноо эдийн засгийн хямралаас бага хохиролтойгоор авч гарснаараа онцлог байлаа гэж ерөнхийлөгч тэмдэглэлээ. “Ирэх жил бид эдийн засаг дах хямралын үзэгдэлүүдийг бүрмөсөн устгах шаардлагатай байна” гэж Д. Медведев онцлон тэмдэглэлээ.