Эрчим хүчний ажилтнууд, Москва орчмын цахилгаан хангамжийг өнөөдөр бүрмөсөн сэргээх ёстой. 18 мянган хүн, 5 хоног гэрэлгүй, зарим нь дулаан, усгүй байгаа байшингуудад тэд өнөөдөр цахилгаан өгнө гэж амлаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон борооноос болж эвдэрсэн 140 гаруй өндөр хүчдлийн дэд станциудыг пүрэв гаригт засаж чадсан байна. Лхагва гаригт болсон засгийн газрын тэргүүлэгчдийн хуралдаан дээр ерөнхий сайд Владимир Путин, цаг агаарын хүнд нөхцлөөс болж цахилгаан шугам нь тасалдсан бүс нутгуудийн амбан захирагчид болон сайд нарыг баярын өдрүүдээр амрахыг хориглосон байна.