Шинэ жилийн шөнийг оросын засгийн газрын тэргүүн Владимир Путин “уламжлал ёсоор гэртээ, гэр бүлийнхэнтэйгээ” өнгөрүүлнэ. Тэрээр сэтгүүлчидэд энэ тухай ярихдаа энэ шөнө “зөвхөн сайн сайханы” тухай л бодно гэж тэмдэглэсэн байна. Ерөнхий сайд чухам ямар бэлэг шинэ жилээр авах хүсэлтэй байгаагаа сэтгүүлчидэд дэлгэсэнгүй. Ойр дотныхондоо ямар сюрприз хийх гэж байгаагаа тэр хэлсэнгүй. Владимир Владимирович бэлэг авахаасаа илүү бэлэглэх дуртай гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Ерөнхий сайд уламжлал ёсоор өвлийн 10 хоногийн амралтаар ажилладаг юм. 2009 оны 1-р сарын 2-нд тэрээр Украинтай үүссэн эрчим хүчний асуудлыг шийдэж байлаа.