ОУ өөртөө итгэлтэй, бие даасан байдалтай 21-р зууны хоёр дах 10 жилд орлоо. Кремльд болсон шинэ жилийн хүлээн авалт дээр ерөнхийлөгч Д. Медведев ингэж мэдэгдлээ. “2010 он, улс орноо эдийн засгийн хямралаас хамгийн бага хохиролтой гаргаж чадснаараа онцлог жил боллоо” гэж тэр хэллээ. Орос улсын, төр засаг амалсан зүйлээ биелүүлэхийн төлөө ажилалаа, учир нь “ард түмний итгэлийг алдахгүй байх нь бидний хувьд хамгийн чухал” байсан гэж Медведев онцлон тэмдэглэлээ. Тэрээр гадаад бодлогын талаар ярихдаа “энэ дэлхийн өнцөг булан бүхэнд” ОУ ашиг сонирхолоо хамгаалахын төлөө ажилласан гэж хэллээ. Үүний дүнд хэд хэдэн улстай харилцаа эрс сайжирлаа.