Оросын эдийн засаг хямралаас гарч байна. Улирч байгаа оны дүнгээр аж үйлдвэрийн үйлдвэрлэлтийн  өсөлт 8 хувиас давж,  ДНБ 4 хувиар өсөн нэмэгдсэн. 1 сая гаруй ажлын шинэ байр улс оронд бий болжээ. Эдийн засгийн хөгжилд ерөнхийдөө нэлээд тайван таатай жил  болсон гэж Оросын ерөнхийлөгч Дмитрий  Медведев дугнэв.  2010 онд гэнэтийн хэрэг явдал  дараалан болсон. Дэлхийн санхүүгийн хямрал болон оросын эдийн засгийн зохисгүй бүтцийн уршигт, урьд үзэгдээгүй маш халуун зуны уршиг. Гал түймэр Оросын хөдөө аж ахуйд хүнд цохилт өгч, ургацын үлэмж хэсгийг алдлаа. Үүний  улмаас хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, инфляц гаарсан гэж Дмитрий Медведев тэмдэглээд: «Бид инфляцийг тогтоон барьж, төлөвлөсөн үзүүлэлтдээ хүрч чадсангүй. Таамаглаж байсан хэмжээг 8,5 хувь хүртэл нэмэгдүүлсэн ч  эцэст түүнээс илүү их болло. Ямар ч гэсэн аль хэдийнэ боловсруулсан чиг бодлогоо хэрэгжүүлж, ирэх жил инфляцийг тууштай багасгах хэрэгтэй гэлээ».    Гэсэн ч урагш ахиж байна. Улс орон түүхий эдийн нэг ёсны хандивлагч болсон хэмээн үзэх нь буруу байна. Тухайлбал оросын автомашины үйлдвэрлэл  бараг хоёр дахин нэмэгдүүлж, хямралаас өмнөх түвшиндээ хүрэв. Орос улс дээд зэргийн технологийг хөгжүүлэх талаар хоцрохгүйн тулд  хүчин чармайлт гаргасан. Сколково инновацийн хотхон, нанотехнологийн нэгдэл, эм зүй, биотехнологийн чиглэлийн хөгжил  зэрэг төсөл үүнийг нотлон харуулж байна. Орос зохих ёсны байр суурь эзлэж чадах өөр салбар ч байгааг, Орос улс дахь Дойче банкны  ерөнхий эдийн засагч Ярослав Лисоволик тэмдэглэж хэлэхэд: «Орос улс аль ч салбарт нөөц чадавхи сайтай. Хөдөө аж ахуйн хүрээнд их чадавхитай. Энэ чиглэлээр мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсаныг сүүлийн хэдэн жилийн дүн харуулж байна. Үйлчилгээний хүрээнд Дэлхийн санхүүгийн төвийг байгуулах санал дэвшүүлж, үйл явцад одоо их эхээхэн шижим түлхэц үзүүлж байна. Хэрэв Орос их гүрэн улс хэвээр байхыг эрмэлзэж байвал цэргийн төдийгүй  суудлын нисэх онгоц үйлдвэрлэх ёстой. Энэ талаар гадаадын  компаниудтай нэгдвэл зохино гэж тэр хэлэв». Дашрамд хэлэхэд ирэх онд захиалагчид олон улсын нягт хоршоолол тулгуурлан үйлдвэрлэсэн оросын «Супержет-100» нисэх онгоц авах юм. Мөн жишээ оросын нисэх онгоцны аж үйлдвэрийн боломжийг тусган харуулж байна. Шинэтгэлийг илүү идэвхтэй ахиулж, инновации-технологийг илүү өндөр түвшинд шилжүүлвэл эдийн засаг ерөнхийдөө илүү хурдтай хөгжих юм. Байдал бүр 2011 онд сайжрахыг Ярослав Лисоволик тэмдэглээж хэлэхтэй: «Гэвч мэдэгдэхүйц сайжрахгүй бололтой. 2011 онд өсөлт 5 хувь болно хэмээн үзэж байна. Өсөлтийг илүү өндөр хурдацтай болгох тодорхой хүчин зүйлүүд бий. Тухайлбал барилгын салбар илүү идэвхтэй хөгжвөл тийм үр дунд хүрнэ гэлээ». Барилга ялангуяа  орон сууцны барилга байгуулалтын хөгжил   нийгмийн их ач холбодолтой бөгөөд бусад салбарын хөгжилд нааштай нөлөөлөх юм. Банкууд барилга байгуулалтад их хэмжээний зээл олгоход бэлэн байна. Ирэх онд рублийн ханш бэхжиж, инфляци 8 хувиас бага байх болно гэж эдийн засагчид таамаглаж байна.