Аюулгүй байдлыг хангах Орос улсын үйл ажиллагааны чиглэлийг 21-р зууны бодит байдал өөрчиллөө. ОХУ-ын ерөнхийлөгч Д. Медведевийн гарын үсэг зурсан шинэ хууль яг энэ бүхнийг тооцож үзсэн юм. 1992 оноос үйлчилж байгаа хуучин хууль орчин үеийн нөхцөл байдалд тохирохгүй болжээ. Шинэ хууль яагаад шаардлагатай болсон талаар Төрийн Думын депутат Александр Гуров манай радиод өгсөн ярилцлагадаа: Энэ хугацаанд дотоодын болоод гадаадын аюул занал өөрчлөгдсөн. Үүнээс гадна улс төрийн болон эдийн засгийн систем өөрчлөгдсөн, бид харин хуучин хуультайгаа л амьдраад байх юм. Шинэ аюул заналтай орчин үеийн нөхцөл байдалд тохирсон “Аюулгүй байдлын тухай” шинэ хууль батлах шаардлагатай болсон юм. Д. Медведев, ОХУ-ын АЗ-ийн гишүүдэд хандаж хэлэхдээ, энэ баримт бичигт манай орны хувьд оршиж байгаа аюулуудыг заасан бөгөөд түүнтэй тэмцэх арга замыг тодорхойлсон юм. Энэ нь хууль сахиулах болон хүчний байгууллага, АЗ-ийн ажилд зориулсан системийн хууль юм. Сүүлийн жилүүдэд техно генийн болон байгалийн сүйрэл нүүрэллээ. Мөн гадаад улс орон болон эвсэлтэй харьцах харилцаанд зарчмын шинэ асуудлууд урган гарлаа. Аюулгүй байдлыг хангах олон улсын хамтын ажиллагааны стратег ч өөрчлөгдсөн гэж ерөнхийлөгч хэллээ. Гадаадад байгаа оросын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, ОХУ-ын газар нутгын бүрэн бүтэн байдал болон тусгаар тогтнолыг хамгаалах нь олон улсын бодлогын үндсэн зорилго гэж заажээ. Орос улс, мөргөөлдөөнийг зохицуулахад хоршин ажиллах, олон улсын байгууллагын үйл ажиллагаанд оролцох болон стратегийн түншүүдтэйгээ харилцаагаа бэхжүүлэхийн төлөө ажиллах болно. Мансууруулах бодисны суваг, мансууруулах бодисны үйлдвэрлэлийн эсрэг үйл ажиллагаа явуулах, олон улсын алан хядах ажмиллагаа болон далайн дээрэмчидтэй тэмцэх зэрэг асуудлууд баримт бичигт өөрийн зайгаа олсон нь мэдээж билээ.Шинэ хуулинд нийгэм дэх гадаадынхныг үзэн ядах үзэл, үндсэрхэг үзэл газар авч байгааг тооцож үзсэн бөгөөд түүний эсрэг ижилхэн арга хэмжээ авахыг заасан байна. Хүний эрх, эрх чөлөөг хангах нь аюулгүй байдлыг хангах үндсэн зарчмууд гэдгийг баримт бичигт тодорхой зааж өгсөн байна. Төрийн байгууллага, иргэд, нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь тэргүүн зэргийн зорилт байх ёстой гэж бичсэн байна. Нийгмийн хүрээ болон нийгмийг бүхэлд нь мөн эдийн засгийг хууль эрх зүйн талаас нь хангах талаар улсын байгууллагууд ажлаа тодорхой зохион байгуулахад  шинэ хууль туслана гэдэгт шинжээчид санал нэгтэй байна.