ГЛОНАСС-Жи-Пи-Эс зүг чиг заагчтай гар утсыг ОУ-д 2011 оны 3-р сарын 1-нээс худалдаалж эхлэнэ. Үнэ нь 10990 рубль буюу 360 орчим доллар юм байна. Энэ төхөөрөмжид ОУ-д анх удаа 90 нанометрийн хэмжээтэй чип ашигласан байна. Дэд ерөнхий сайд Сергей Иванов, “Система” АФК-ийн тэргүүн Владимир Евтушенков нар энэ тухай  ерөнхий сайд Владимир Путинд мэдээллээ. “Бид европын түвшинд хүрлээ, учир нь одоо европт нэгч компани 90 наномертийн хэмжээтэй чип үйлдвэрлэхгүй байгаа” гэж Евтушенков тэмдэглэлээ. Иванов, Евтушенков хоёр ерөнхий сайдад, тус чип болон энэ чипыг байрлуулсан гар утсыг танилцууллаа. Энэ чипийг хэрэглэснээр биометрийн паспорт, зүг чиг олох төхөөрөмж, авиа электроник, арилжааны бүтээгдхүүний зах зээлийн 75% зэргийг ашиглаж болох юм. Энэ уулзалтанд оролцогчид дэлхийд анхны ГЛОНАСС-Жи-Пи-Эс чиптэй гар утсыг ерөнхий сайдад бэлгэллээ. “Энэ гар утас бүх үзүүлэлтээрээ “Айфон-4”-тэй ижил бөгөөд зүг чиг олох боломжоороо давуу талтай гэж” Сергей Иванов тэмдэглэлээ.