Ирэх жилийн анхны нар хиртэлтийг одон орон судлаачид ОУ-ын нутаг дэвсгэр дээр 1-р сарын 4-ны өглөө ажиглах болно. Оросын ШУА-ын Хавсрага одон орон судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Николай Железнов энэ тухай мэдэгдлээ. Москвагийн өглөөний 09.30 минутад манай дэлхийг гийгүүлэгч нар маань зүсэгдсэн байдлаар харагдах ба нарны бөмбөрцөгийн 85% нь хаагдах юм байна. Хэрвээ цаг агаар сайхан байх юм бол Москва, Санкт-Петербург болон оросын бусад нутгуудад нарны хиртэлтийг харж болно. Дараагийн хиртэлт зөвхөн 2015 онд болно. Санкт-Петербургт нарны хиртэлт өглөөний 10,34-т эхлэж 13,20-д дуусна гэж эрдэмтэд тооцож байна.