ОУ-д орж ирж байгаа дамын наймааны капитал, хөгжиж буй эдийн засагтай бусад улсуудаас бага байна. “Россия-24” телевизийн сувагт ярилцлага өгөхдөө дэд ерөнхий сайд, Сангийн яамны сайд   Алексей Кудрин ингэж мэдэгдлээ. Мөнгөний ханшны бууралтыг багасгахын тулд ТБ-ны зээлийн хүүг багасгаж байгаа манай бодлогын хүчинд, Бразил зэрэг жишиг орнуудтай харьцуулахад дамын наймааны капитал, бусад орнуудыг бодвол манайд маш бага орж ирж байна” гэж Кудрин хэллээ. ОУ-д хөрөнгө оруулалтын муугүй уур амьсгал бий болоод байна гэж тэр үзэж байна. “Хөрөнгө оруулалт энэ жил санаснаас их боллоо” гэж сайд тэмдэглэлээ. ОУ-д оруулсан гадаадын хөрөнгө оруулалт улирч байгаа жил 40 тэрбум доллар болсон байна.