Мансууруулах бодисны наймаа хийсэн гадаадынхан болон иргэншилгүй хүмүүсийг  улс орноосоо шууд хөөж гаргахыг зөвшөөрсөн  хуулинд ОУ-ын ерөнхийлөгч  Д. Медведев гарын үсэг зурлаа. Засаг захиргааны хуулинд ОУ-ын нутаг дэвсгэрээс, засаг захиргааны арга хэмжээ авсны дагуу хөөж гаргах гэсэн нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Сүүлийн үед гадаадын иргэд болон иргэншилгүй хүмүүсийг  мансууруулах бодисыг бөөнөөр нь  нийлүүлэх ажилд идэвхитэй ашиглах болсон тул энэ арга хэмжээг авч байна гэж хуулийн дагалдах баримт бичигт заажээ.