СДЗ-ийн тухай гэрээ байгуулсан ч гэсэн ОУын АНУ-д итгэх итгэл “бүрмөсөн бэхжиж чадсангүй”.  Сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа Владимир Путин ингэж мэдэгдлээ. Энэ гэрээг “гадаад ертөнцтэй харилцаагаа зохицуулах нэг чухал баримт бичиг” гэж тэр нэрэллээ. Энэ баримт бичиг, олон улсын харилцаанд тайван, тогтвортой байдлыг хангаж ОУ-ын хувьд тааламжтай гадаад ертөнцийг бий болгох ёстой гэж ерөнхий сайд үзэж байна. Парламентын доод танхим, Төрийн Дум 12-р сарын 24-нд СДЗ-ийг хорогдуулах тухай гэрээг батлах хуулийн төслийг эхний уншилтаар баталсан билээ. Хоёр дахь удаагийн уншилтыг 1-р сард хэлэлцэнэ. АНУ-ын Сенат өнгөрсөн лхагва гаригт гэрээг баталсан билээ. Америкийн сенаторууд гэрээг батласан тогтоолд, америкийн цөмийн “триада” системийг шинэчлэхийг оролцуулаад хэд хэдэн зарчмын асуудлаар тайлбар оруулсан юм. Ийм учраас Төрийн Дум өөрсдийн засварыг бэлтгэж, гэрээг 3 удаагийн уншилтаар хэлэлцүүлэхээр шийдсэн юм. Энэ жилийн 4-р сард ОУ, АНУ-ын ерөнхийлөгчид Д.Медведев, Барак Обама нарийн Прага хотноо гарын үсэг зурсан СДЗ-ийн тухай гэрээнд хоёр тал цөмийн зэвсгээ гуравны нэгээр хорогдуулахаар заасан билээ.