ОХУ-ын субъектуудын тэргүүнүүдийг ерөнхийлөгч гэж нэрлэхийг хориглосон хуулинд Дмитрий Медведев гарын үсэг зурлаа. Кремлийн хэвлэлийн алба өнөөдөр энэ тухай мэдэгдлээ. Хуулинд оруулсан зохих нэмэлт өөрчлөлтийг 12-р сарын 21-нд Төрийн Дум баталсан бөгөөд 12-р сарын 24-нд Холбооны зөвлөл сайшаасан байна. Бүс нутгийн удирдагчид энэ өөрчлөлтийг өөрсдөө парламентад хэлэлцүүлэхээр оруулсан байна. Чеченийн ерөнхийлөгч Рамзан Кадыров энэ саналыг хамгийн анх тавьжээ. Өнөөг хүртэл ОХУ-ын 83 субъектийн тэргүүнээс 12 нь ерөнхийлөгч гэсэн албан тушаалтай байжээ.