Москвагийн Шереметьево, Домодедово нисэх онгоцны буудлаас өнгөрсөн хоногт 6500 хүн нисэж чадсангүй. Шереметьевод 50 нислэг, Домодедовод 11 нислэг саатсан байна. Цаг агаарын тааламжгүй нөхцлөөс болж асуудал үүсээд байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон борооноос үүссэн замын мөсдөлт, олноороо унасан моднууд, цахилгааны шугамын тасралт нийслэлийн бүсийг хүнд байдалд орууллаа. Росгидромет-ийн мэдээлэж байгаагаар нийслэлийн бүс нутагт өнөөдөр маш их цас орж, шуурга шуурч, мөсдөлт үүсэх юм байна.