Гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө ОУ нээлттэй хаалганы бодлого баримтлана. Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулах боломжийг хөнгөвчилсөн нэмэлт өөрчлөлтийн анхны багцийг хууль тогтоомжид оруулах асуудлыг оросын парламент 2011 онд хэлэлцэнэ. Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан засгийн газрын комиссийн хуралдаан дээр ерөнхий сайд Владимир Путин энэ тухай мэдэгдсэн байна. Хөрөнгө оруулалтын уур амьсгалыг либеральчлах цаашдын асуудал, хүнс, эмнэлэг, банкны хүрээ мөн ашигт малтмалын ашиглалт зэрэг салбаруудыг хамрах болно. Эхний ээлжинд, зөвшөөрөл авах ажиллагааг маш хөнгөвчилж өгнө. Харин стратегийн бус салбаруудад гадаадын хөрөнгө оруулагчид өнөөдөр ч саадгүй ажиллаж болно. 2011 онд хууль тогтоомжийг өөрчлөн шинэчлэх цаашдын утга агуулга нь, оросын зах зээл дээрхи тоглоомын дүрмийг ил тод, шудрага болгож хүнд суртлын аливаа саад тотгорт өртүүлэхгүй байхад оршиж байгаа юм. Энэ оны хоёрдугаар хагасаас, ОУ санхүүгийн хямралаас амжилттай гарч байгаа нь мэдрэгдэж эхэлсэн. Бизнесийн болон хөрөнгө оруулалтын сангуудын гадаадын түншүүд үүнийг шууд өлгөж авсан юм. Өргөн хүрээтэй эдийн засгийн төслүүдэд хөрөнгө оруулж, технологийн эвсэл болон хоршоололын сүлжээ байгуулахад бэлэн байгаагаа тэд мэдэгдсэн юм. 2010 онд ОУ-д оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 40 тэрбум доллар болсон байна. Одоохондоо, даяарчлалыг хамарсан санхүүгийн хямралын өмнөх үеийнхээс хоёр дахин бага байна. Манай улс энэ үзүүлэлтээрээ, хэдэн жил дараалан дэлхийд эхний тавд орж байсан юм. Тэгэхдээ л 36 тэрбум доллар байсан 2009 оныхоос их юм. 2011 онд ОУ-д орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлээд зогсохгүй, оюун ухааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилт тавигдаад байна. Өөрөөр хэлвэл ажлын шинэ байр бий болгож байгаа технологийг дамжуулах хөрөнгө оруулалтыг хийх хэрэгтэй гэсэн үг. Мөн эдийн засгийн бодит секторт эх орны банкнуудын олгох зээлийг нэмэгдүүлэх ажил хийх болно. Үүний тулд зээлий хүүг хямдруулах ажлыг зоригтой хийх хэрэгтэй гэж Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан засгийн газрын комиссийн хуралдаан дээр ерөнхий сайд Владимир Путин тэмдэглээд: ОУ-д урт хугацааны зээлийн хүүгийн дундаж хэмжээ 11,4% болтлоо багассан юм. Өнгөрсөн жил 14% байсан юм. Энэ бол хязгаар биш. АНУ болон Европын эдийн засаг ямар байдалтай байгааг бид сайн ойлгож мэдэж байгаа шүү дээ. Оросын эдийн засгийн онцлог байдлыг харгалзан үзсэн ч бид тэдний зээлийн хүүг баримжаа болгож болохгүй гэдэг нь тодорхой байна. Зээлийн хүү тэр тусмаа эдийн засгийн бодит салбарт олгох зээлийн хүү, улс орны эдийн засгийн хөгжлийг доош нь татахаар байж болохгүй гэж ерөнхий сайд тэмдэглэлээ. Оросын банкууд 2010 онд эдийн засгийн бодит салбарт олгох зээлийн хэмжээгээ нэмэгдүүлсэн юм. Дэлхийн эдийн засгийн хямралын хор уршиг, ОУ-д гадаадын хөрөнгө оруулалтад тааламжтай нөхцлийг бүрдүүлэхэд саад болохгүй гэсэн дохиог гадаадын капиталд өглөө.